eduK8

eduK8-ийн тухай

eduK8 бол сурагч бүрийг өөрт нь тохирох их сургуульд элсэж, тэндээ амжилттай суралцахад нь туслах зорилготой боловсролын зөвлөх үйлчилгээ юм.

Хонгорзул (Хонги) Бат-Ирээдүй

Хонгорзул (Хонги) Бат-Ирээдүй

Үүсгэн байгуулагч, боловсролын бие даасан зөвлөх

Хонги боловсролын чиглүүлэг болон их сургуулийн элсэлтийн зөвлөгөөгөөр арав гаруй жил ажиллаж байна.

Тэрээр Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа сургуулийн өмнөх боловсролоос ахлах анги хүртэлх сургалтын хөтөлбөрийн стратеги, удирдлагын туршлага хуримтлуулж, Сэлбэ сургалтын төвийн их сургуульд бэлтгэх зөвлөгөөний хөтөлбөрийг байгуулж хөгжүүлсэн.

Өнөөдөр тэрээр АНУ-ын тэргүүлэх их сургуулиуд болон бусад орны нэр хүндтэй хөтөлбөрт өргөдөл гаргаж буй сурагчдад хувь хүнд тохирсон дэмжлэг үзүүлдэг.

Боловсрол ба мэргэшил

  • Стэнфордын их сургуулийн Боловсролын сургууль — Сургалтын дизайн, технологийн магистр (MSc)
  • Тафтсын их сургуулийн Флетчерийн сургууль — Хууль, дипломатын магистр (MA), Фулбрайтын тэтгэлэгтэн
  • Калифорнийн их сургууль, Сан Диего — Коллежийн зөвлөхийн мэргэжлийн гэрчилгээ

Бидний хандлага

Зөв тохирол

Бид зөвхөн тэнцэх бус, сурагч тухайн орчинд амжилттай суралцаж чадах хөтөлбөрийг хамтдаа олно.

Мэдээлэлд суурилсан шийдвэр

Сонголт бүрийн давуу ба сул талыг ойлгомжтой тайлбарлаж, гэр бүлд мэдээлэлтэй шийдвэр гаргахад тусална.

Өөрийгөө удирдах ур чадвар

Хуваарь, зорилго, ажлын дадлыг төлөвлөх гүйцэтгэх чадварыг хөгжүүлэх нь их сургуульд ч хэрэгтэй.

Өөрийн дуу хоолой

Эссэ болон өргөдлийн бүх хэсэгт сурагчийн бодит түүх, дуу хоолой хадгалагдах ёстой.

Эхний алхмаа хамтдаа хийцгээе

20 минутын үнэгүй танилцах уулзалтаар бид таны сурлагын түүх, зорилгыг сонсож, ажлын арга барил, үйлчилгээний сонголт, үнийн талаар тайлбарлана.

20 минутын үнэгүй танилцах уулзалт товлох